ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч шилдэг оюутанд тэтгэлэг олгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-18

Шилдэг оюутанд олгох Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн тавдугаар болон арванхоёрдугаар  сард олгодог уламжлалтай. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох аж. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг ирэх сарын  сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авах юм байна.