ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оны эхний есөн сарын байдлаар 30 мянган тонн мах экспортолжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-31

2018 оны есдүгээр сарын экспортын гүйцэтгэлээр ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 796.5 тонн үхрийн мах эксторсон байна. Харин  БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 16741 тонн адууны мах, Иран Улсад 19605 тонн хонь, ямааны мах, 11031.8 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 815.2 тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортолжээ.

Нэгдсэн дүнгээр авч үзвэл, оны эхний есөн сарын байдлаар нийт 31452 тонн мах экспортолж, 76.1 сая ам.доллар буюу 195.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны нийт экспортын хэмжээ 5900 тонноор, тэр дундаа дулааны аргаар боловсруулсан махны хэмжээ 5.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна.