ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галт зэвсэг ашиглан амьтны амь хөнөөсөн этгүүдийг барьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-02

Төв аймагт согоо, янзага хоёрыг буудаж хөнөөсөн гэмт хэргийн холбогдогчдыг илрүүлжээ. Тухайлбал, Төв аймаг дахь Цагдаагийн газарт аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Батсүмбэр сумын нутагт янзагатай согоо буудсан байна” гэх мэдээлэл ирсэн аж.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх нар шуурхай ажиллаж олжээ.  Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоосон байна.