ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэд ханшийн өсөлтийг эсэргүүцэж тайван жагсаал хийжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-05

Ханшийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр тайван жагсаал хийж, Монголбанкны ерөнхийлөгч Ц.Баярсайханд шаардлага хүргүүллээ. Өдрөөс өдөрт өсч буй ам.долларын ханш, түүнийг дагасан шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэд, бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт учруулж байгааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байгаа аж. 

Энэ тухай иргэн Н.Ариунболд “Долларын ханш өсчихөөд байхад Монголбанк, Монгол Улсын Засгийн шийдвэрлэх ямар нэгэн алхам хийхгүй  байна. Гэтэл ханшийн өсөлт энгийн иргэд бидэнд маш хүндээр нөлөөлж байна шүү дээ. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 хувийг импортлодог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт долоон тэрбум орчим долларын бараа, бүтээгдэхүүн импортлосон байна.

Гэвч ханшийн зөрүүнээс хамаарч дунджаар 3,5 их наяд төгрөгийн алдагдалд иргэд, аж ахуй нэгж оржээ. 3, 5 их наяд төгрөгийг гурван сая иргэндээ хувааж авч үзвэл нэг иргэн өнгөрсөн хоёр жилийн дотор 1,2 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ хэмжээний алдагдалд иргэд, аж ахуй нэгжүүдийг оруулчихсан хэрнээ Засгийн газар хариуцлага хүлээхгүй, ямар нэгэн бодлогын шийдвэр гаргаж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажиллахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс ч эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаалд нэгдэж байна” гэв.