ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Цэгмид: Манай эмнэлэгт чин сэтгэлтэй хүмүүс ажилладаг

O.Admin
2018-11-06

“Гарьд манлай” эмнэлэг анхнаасаа тогтвортой,  сэтгэлээсээ, хамгийн сайн үйлчилгээг  үзүүлье гэсэн зорилго  тавьж ирсэн болохоор эдүгээ үргэлж үйлчлүүлэгчдээрээ хүрээлүүлж, тэднийхээ талархлыг хүлээсээр яваа билээ. Тус эмнэлэг олон талын ач холбогдолтой шинэ аппарат оруулж ирээд оношлогоо эмчилгээг амжилттай явуулж  байна. Энэ талаар тус эмнэлгийн захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор, Мэс засал,  эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмидтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.  

-Танай эмнэлэг монгол­чуудын хэдийнэ танил. Гэсэн ч эмнэлгийн эмчилгээ,  оношлогооны талаар яриагаа эхлэх нь зүйтэй байх? 
-Манай эмнэлэг эрэгтэй­чүүдэд зориулсан хэд хэдэн тусгай үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт,  түрүү булчирхайн үрэвсэлтэй хүмүүст эмчилгээ хийж байна. Үрэвслийн эсрэг болон эмийн эмчилгээ хийдэг.  Хоёрдугаарт,   бэлгийн ажиллагааны өөрчлөлтийн оношийг нь зөв тавиад,  сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд,  эмийн эмчилгээ хийдэг. Гуравдугаарт,  аппаратын буюу түрүү булчирхайн аппаратын эмчилгээ хийж байна.  Дөрөвдүгээрт,  хурдан дур тавилтыг 100 хувь эмчилдэг.  Мөн хөвч таслах эмчилгээ хийдэг. Америкт эрэгтэй хүүхэд төрөхөөр шууд хөвч таслах хагалгааг хийдэг. Мөн эрхтэндээ вазелин шахаад томруулсан, хэмжээнд  сэтгэл дундуур явдаг хүмүүст эрхтэн томруулах үйлчилгээ үзүүлдэг. Ардын уламжлалт чиглэлээр  цусны даралттай, арьсны үрэвсэлтэй, түрүү булчирхай, шээс нь хаагдсан хүмүүсийг хүлээж авч эмчилдэг. Манайх 50 ортой, бусдаас харьцангүй хямд үйлчилгээтэй. Энэ утгаараа үйл ажиллагаа маань тогтворжсон  гэж хэлж болно. 

АУ-ны магистр, Клиникийн профессор, Мэс засал,  эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмид

-Хямд гэлээ. Тодруулбал үнэ тарифын хувьд ямар байдаг юм бол?
-Даатгалаараа хөнгөлөгдөөд  нэг хоногийн 40 мянган төгрөг, өдрийн гурван хоолтой, гаднаас эргэлт авахыг зөвшөөрдөггүй. Нэг үгээр хэлбэл,  цаг үе, эдийн засгийн хямралдаа тохирсон үйлчилгээ. Энэ мэтээр бүхий л цогц үйлчилгээг үзүүлж байна даа. Эмчилгээ,  оношлогооны хувьд найдвартай.  Хэрэв манайд  хэвтэж байгаад өөр эмнэлэгт хэвтэхээр бол бид өөрийн машинаараа хүргэж үйлчилдэг. Ихэвчлэн хүмүүс амбулоториор эрэгтэйчүүдийн өвчнөөр хандаж ирдэг.  Эрэгтэй,  эмэгтэй аль аль нь хэвтэн эмчлүүлэх боломжтой.  “Өөр эмнэлэгт хэвтэж чадахгүй нь ээ, танай үйлчилгээ л таалагдлаа” гэж жил бүр ирж үйлчлүүлдэг хүмүүс  ч бий. Маш олон үйлчлүүлэгчтэй.  Зарим үед бидэнд шаардлагатай зүйл гарвал уриалагхан бүтээгээд өгдөгт нь баяртай байдаг. Анхнаасаа сэтгэлээрээ, шударга ажиллаж ирсэн  учраас хаана ч очсон нүүр бардам байдаг шүү. Баталгаатай эм тариагаар үйлчилдэг. Хэрэв эмч өвчнөө буруу тайлбарлавал өвчтөн нь сэтгэцийн гэмтэл авна. Үүнээсээ  болж өвдөнө. Тийм учраас миний хувьд өвчтөнд өвчнийг нь үнэн зөв, айхааргүйгээр  тайлбарладаг учраас манай эмнэлгээр олон хүн орж гардаг. Дараа нь аав,  ээж ах дүүс нь ирдэг. Нэг ёсны үйл ажиллагаа маань сүлжээ болчихсон байх жишээтэй. Түүнээс зөвхөн мөнгө хөөж ажиллавал удалгүй л хумигдана гэсэн үг. Гоё сайхан энергитэй газар хүн бүхэн цуглаад л байдаг. Энэ мэтээр өдрөөс өдөрт дэвшээд,  хөгжөөд явж байна.

-Эмнэлгийн зорилго, менежмент гэвэл?
-Бид тогтвортой,  хамгийн сайн үйлчилгээг сэтгэлээсээ үзүүлье  гэсэн  менежмент,  зорилтыг тавьж ажилладаг. Үйлчлүүлэгчидтэйгээ халуун дулаан харилцаатай  байж,  сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. 

-Та эрэгтэйчүүдэд тохиолд­дог өвчний талаар дагнан ажиллаж байгаа хүний нэг шүү дээ?
-Эрэгтэйчүүдэд тохиолддог цөөхөн өвчин байдаг. Энэ өвчин бусад дэлхийн улс орны нэгэн адил Монголд ч гэсэн байдаг. Улсын эмнэлгүүдэд энэ талын эмчилгээ  сайн хөгжөөгүй байгаа. Тийм учраас энэ ачааг ихэвчлэн хувийн эмнэлэг үүрч явдаг. Үүнийг далимдуулаад гадны улс орноос эмч нар ирж,  өндөр үнэтэй эмчилгээ оношлогоо хийж, өвчнийг буруугаар тайлбарлаж,  хүний тархи угааж байсан үе бий. Зарим хүн дээрх  аппаратад орж чадаагүй гэсэн шаналлынхаа төлөө маш их өвчин зовлонд нэрвэгдэж байгааг харгалзан үзээд бид 2018 онд болсон Шанхайн үзэсгэлэнгээс АНУ-аас ирсэн түрүү булчирхайн шарлагын аппаратыг оруулж ирсэн. Энэ бол дөрвөн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг олон гэрэл туяатай долгионоор шардаг,  олон үйлдэлтэй аппарат. Одоогоор Монголд орж ирээгүй байна. Гэтэл бид хамгийн сайныг нь сонгоод Монголын зах зээлд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл,  түрүү булчирхайг хамгийн сайн шардаг аппарат гэсэн үг. Хэдийгээр бидэнд  ашиггүй ч гэсэн ачаалал ихтэй байдаг. Энэ талаар бид үйлчлүүлэгчиддээ зөв ойлголтыг өгдөг. Өөрөөр хэлбэл,  эмч гэдэг хүний биеийг эмчлэхээс гадна сэтгэлийг эмчилдэг өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс гэж би ойлгодог. 

-Та ач нартаа мэргэжлээ өвлүүлж байгаа гэсэн. Ер нь та ажиллагсдаа хэр мэдэрч чаддаг вэ?
-Манайх боловсон хүчнүүдээ өөрсдөө бэлддэг. Ач нар маань том болсон учраас найдвартай зах зээл үлдээхийг хүсч байна.  Хамгийн гол нь зөв  сэтгэлгээгээр ажиллаж байсан шударга эмнэлэг гэсэн нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон жилийн хөдөлмөрөө зарцуулж байгаа. Тиймээс би ажилтнуудаа загнаж зэмлэх, өө алдаа хайх, хэрэв алдаа гаргавал бусдынх нь дэргэд шүүмжилж эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй. Үүний оронд эгэл зөөлөн хандаж, алдааг нь эвтэйхэн хэлж ойлгуулаад, ажлын орчинг нь сайн бүрдүүлж өгөх ёстой. Тийм учраас миний  шаардлагад нийцэх нь нийцээд нийцэхгүй нь гараад явдаг. Бид нэг зүйл амласан бол түүндээ хүрдэг, хохирсон ч түүнийг даваад гарах хэмжээнд боловсорч чадсан байна. 

-Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдээсээ онцлох давуу чанарын тухайд?
-Манай эмнэлэг харилцаанд их анхаардаг. Хүнийг ялгаварладаггүй,  бидний өвөө, эмээ,  эцэг эх,  ойр дотны хүн өвдвөл яах вэ гэсэн сэтгэлээр ханддаг. Манайд 4, 5 хүн хандиваар хэвтдэг. Эмнэлэгт хүнд сайхан харагдах хэлбэр төдий биш, сэтгэлээсээ ажилладаг хүмүүс ажиллах ёстой. Энэ мэтээр манай эмнэлэгт сэтгэхүйн хандлага өөр байдаг. Өөрөөр хэлбэл,  манай эмнэлэгт чин  сэтгэлтэй  хүмүүс ажиллаж, бие биенийхээ ахуй амьдрал, нөхцөл бололцоог маш сайн ойлгож явдаг.  

Д.Намуун