Хөвсгөл аймгийн  аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан эхэллээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-20

Өнөөдөр 13:00 цагаас Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Спортын төв ордны зааланд эхэллээ. Тус барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах байсан ч холбооны маргааны улмаас хойшлогдоод байсан юм. Барилдаанд зодоглохоор улс, аймаг, сумын цолтой  128 бөх бүртгүүлсэн ажээ. Энэхүү барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай, улсын начин Г.Баасандорж зэрэг улсын цолтой 22 бөх зодоглож байна.