ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр Монгол бахархлын өдөр

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-08

Чингис хааны мэндэлсэн энэхүү өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтжээ. 
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон байдаг. 

Харин УИХ-аас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амрахаар хуульчлан баталснаас хойш долоо дахь жилээ үдэх болж байна.

Тодруулбал, энэ өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Энэ жилийн тухайд тус одонг авах шалгуур хангасан хүн байхгүй тул олгохгүй байхаар шийдвэрлэсэн юм.