ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чингис хааны шүтээн хөргүүдийг дэлгэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-08

Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр  олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Тиймээс иргэд 09:00-17:00 цагийн хооронд тус музейд зочилсноор Үндэсний номын сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, шүтээн хөргүүдээс сонирхох боломжтой юм байна. Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлыг тус номын санд зохион байгуулж байгаа аж.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр  “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншихаас гадна доктор Д.Сумъяабаатар  “Чингис хааны угийн бичиг”, доктор бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу “Чингис хааны тахилгын сүм”, судлаач Г.Ням-Очир "Чингис хааны шүтээн хөргүүд" сэдвээр  илтгэл тавих юм байна.