ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Өдөрт 10 мянга алхая" өдөрлөг боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

Бүх нийтийн эрүүл мэндийг хамралтыг дэмжих зорилтын хүрээнд иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой “ӨДӨРТ 10 МЯНГА АЛХАЯ” эрүүл мэндийн өдөрлөг өнөөдөр Богд уулын Баруун ширээт аманд зохиогдлоо.

 

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномцамж нар оролцож, Улаанбаатар аялагч, Алтайн ирвэс” клубын хамт олонтой 10 гаруй км алхлаа. 

Монгол Улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн тутамд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2017 оны байдлаар энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу өвчин нь хүндэрсэн 3 хүн тутмын нэг нь нас барж байгаа харамсалтай мэдээ бий. Энэ өвчин нь гол төлөв зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, ажил амралтаа тэнцвэржүүлэхгүй байх, стресст өртөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд тогтоогоод буй.