ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн хүүхэд хамгаалалын байгууллагад 2.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-11

Хүүхэд хамгааллын арга хэмжээний төсвийн зарцуулалт, хуваарилалтын үр ашгийг сайжруулахаар ирэх оны төсөвт тусгажээ. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт шинээр хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилгоор нийт 6.4 тэрбум төгрөг тусгаснаас 57 хувийг 3.7 тэрбум төгрөг байгууллагын үйл ажиллагааны зардал, эд хогшил, тавилга худалдан авахад, 15 хувийг 957.5 сая төгрөг мэдээлэл сурталчилгаа, урлагийн наадам, тэмдэглэлт өдөр зохион байгуулахад, найман хувийг 528.1 сая төгрөг сургалт семинар зохион байгуулахад, 10 хувийг бусад үйл ажиллагааны зардалд, 10 хувийг хүүхэд хамгааллын ажилд тус тус зарцуулсан байна. Харин орон нутагт хүүхэд хамгааллын шаардлагатай арга хэмжээнд хангалттай төсөв хуваарилаагүй аж. Иймд ирэх 2019 оны төсөвт уг зардлыг хүүхдийн тоо, гэмт хэргийн гаралт зэрэг статистик үзүүлэлт болон хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгцээний судалгааг харгалзсаны үндсэнд орон нутгийн хүүхдийн байгууллагын төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагааг санхүүжүүлэхээр тооцож нийт 2.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Ингэснээр төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу илүү үр дүнтэй, зарцуулах боломж бий болно гэж үзжээ.