ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-14

Өнөөдөр олон улсын чихрийн шижинтэй тэмцэх өдөр тохиож байна. Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

2017 оны байдлаар дэлхийн хэмжээнд 125 сая хүн чихрийн шижингээр өвдөөд байгаа аж.Үүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм байна. Өвчтөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгаас чухал.

Чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг аж. Эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг мэргэжлийн эмч нар зөвлөжээ. Өвчнийг үр дүнтэй эмчилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эм, инсулин таслахгүй тогтмол хэрэглэх, мэргэжлийн эмчийн хяналтанд орж, шинжилгээ оношилгоог цаг тухайд нь хийлгэж байх шаардлагатай аж.