ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооч нар аа, утасны дугаараа үлдээж суръя

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-15

Монголын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод цугларч, багахан талбайдаа багшралдаж байгаа. Тиймдээ ч бид зам дээрээ түгжирч, машинаа зогсоох зогсоолгүй ачигчдын олз болж байгаа нь үнэн.  Тэр, энэ гэлтгүй бүх хүмүүст л хэцүү байна. Энэ бүхний хажуугаар ухамсар дутуу хүмүүсээс болж асуудал улам томордог нь худлаа биш. Зогсоолд машинаа тавихдаа зөвхөн өөрийгөө бодоод, шахалгүй тавьчихдаг. Ёстой нөгөө, шалаар нэг гэдэг шиг. Энэ муухай зангаа засаач ээ, жолооч нар аа.

Өөр нэг хүнд машин тавих зай үлдэж байвал энэ хэцүү цагт тустай шүү дээ. Зарим жолооч нар зогсоолд тавьчихсан машин хаагаад, машинаа зогсоогоод орхичихдог. Ядаж байхад утасныхаа дугаарыг бичиж орхидоггүй. Одоо цагт утасны дугаар бичих янз бүрийн л боломж, загвар байна. Зүгээр цагаан цаасан дээр ч балаар бичээд орхичихсон ч яах вэ дээ. Тийм сэтгэлгүй жолооч Улаанбаатар хотод дүүрэн байна. Бид адилхан л цаг нартай уралдаж, ажил төрлөө амжуулж, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь зөөж байгаа эцэг, эхчүүд. Гэтэл сэтгэлгүй нэгнээс болж ажлаа алдаж, гадаа зогсох хайран биз дээ.

Зогсоол олдохгүйн зовлонг бид хэнээр ч хэлүүлэлтгүй биеэрээ амсаж, мэдэж байгаа. Машинаа хаана ч хамаагүй орхиод, бушуухан цэцэрлэг рүү орж, хүүхдээ авах үе ч бишгүй бий. Гол нь утасны дугаараа бичээд үлдээчих хэрэгтэй. Тэгвэл хэн хэнд минь хялбар. Утас руу нь залгалаа, гэртээ орчихсон бол гарч ирээд зай тавиад өгнө. Энэ мэтээр зохицуулаад байж болно доо, жолооч нар минь. Уур бухимдалгүй нийгмийг өөрсдөө л бүтээцгээе.