ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өрхийн дундаж орлого 1.1 сая төгрөг болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-15

Монголын статитистикийн хорооноос өнөөдөр улсын нийгэм, эдийн засгийн эхний 10 сарын байдлаар танилцууллаа. Статистикийн хорооноос мэдээлснээр  өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4  мянган төгрөгөөр өсчээ.

 Үүнд цалин хөлсний орлого 63.7, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит  мөнгөн орлогын хэмжээ 2018 оны гуравдугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.5 мянган төгрөгөөр өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9  мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 94.9 (12.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.