Ц.Намуунцэцэг  23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг  “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд авчирлаа.  Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан.

Гэвч ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан юм.  Харин  хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялж, медалийн тавцанд зогслоо.