ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амиа хорлосон хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон тохиолдол сүүлийн нэг сар ихээр гарах болсон тухай мэдээлэл ѳгѳв. Амиа хорлосон тохиолдол болгоны цаг хугацаа хоногийг хѳѳж үзвэл долоо хоногийн сүүлийн ѳдѳр ихэнх нь бүртгэгджээ. Нэг ѳдѳр 3-5 иргэн амиа хорлосон тохиолдол ч гарсан байна. Тухайлбал, энэ сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аман дахь модноос өөрийгөө боймилсон хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн очиж шалгахад хэн болох нь үл мэдэгдэх иргэн тус аманд байх гацуур модноос саарал өнгийн мяндсан олсоор өөрийгөө боймилсон байв.

Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 12 тоотод эрэгтэй, 30 настай З нь гэртээ гал тогооныхоо тавилгын тавцангаас хүрэн өнгийн дурдан бүсээр боож нас барсан хэрэг гарчээ. Талийгаач амиа хорлохын өмнө ар гэрийнхэндээ гэрээслэл үлдээсэн байсан аж. Түүнээс гадна,  Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Их Ноёд” ХХК-ий хашаанд байрлах харуулын ажилтай, 53 настай эмэгтэй Э гэрийнхээ чагтны уяанаас өөрийгөө боож амиа хорлосон байдалтай олджээ.

Энэ  сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Эрдэнэ толгойд эрэгтэй 41 настай Д нь хашаандаа байх гаражийн дээврийн модноос автомашины суудлын бүсээр хоолойгоо боож нас барсан. Иргэн Д нь амиа хорлохынхоо өмнө хэдэн өдөр эхнэртэйгээ гэр бүлийн таагүй харьцаатай байсны улмаас олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд сэтгэл санааны гүн хямралтай байжээ.

Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шарга морьтын эцэст 30 настай эмэгтэй модноос эрээн өнгийн даавуугаар дүүжлэн, амиа хорлосон байдалтай нас барсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрэгтэй 55 настай М нь гэрийн тоонны хөндлөвч төмрөөс сураар өөрийгөө дүүжилсэн байдалтай нас барсан хэрэг гарчээ. Талийгаач хүүхдүүддээ гэрээслэл бичиг үлдээгээд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлосон байна.  Эдгээр хэргийг цагдаагийн газраас шалгаж байна.