ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-16

Энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 29 настай жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагасан золгүй хэрэг гарсан байна.

Тодруулбал, тус дүүргийн долоодугаар хороонд нүхэн жорлонд ураг унасан гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг НОБГ-ын шуурхай утсанд өчигдөр өдрийн 15:07 цагт мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  аврах ангийн долоо алба хаагч, хоёр автомашинтайгаар 15:40 цагт очиж, 15 минут ажиллаж, төрсөн эмэгтэй Д-ийн ургийг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.