ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-16

Улсын бүртгэлийн ерөнхий хууль шинэчлэгдэж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэслсэнтэй холбогдуулан төвлөрлийг сааруулж, ачааллыг багасгах зорилгоор www.burtgel.mn гэсэн хаягтай цахим үйлчилгээний системийг ажиллуулж эхэлжээ. Уг хаягаас иргэн төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай, оршин суугаа газрын хаягийн, цахим үнэмлэхийн лавлагаа зэрэг арван төлрийн лавлагааг цахимаар авах боломжтой аж.  Уг цахим үйлчилгээнд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дөрвөн төрлийн нээлттэй мэдээллүүдийг байршуулжээ. Тухайлбал, хуулийн этгээдийн мэдээлэлтэй холбоотойгоор хуулийн этгээдийн нэр хаяг, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр зэрэг мэдээллүүд нээлттэй болсон. Түүнчлэн нэрийн сан, хаягийн сан, эд хөрөнгийн зарим мэдээллүүд нээлттэй болсон. Burtgel.mn хаягаас өнөөдрийн байдлаар G-mobile, Skytel-н хэрэглэгчид хандалт хийж, нэг удаагийн нууц дугаар авч, дээр дурдсан лавлагаануудаас сонголтоо хийн авах бүрэн боломжтой юм байна.