Хорватын шигшээ Испанийг талбайдаа буулгаж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Европын шигшээ багуудын дунд болж буй “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээний  А4 хэсэгт багтсан Хорватын шигшээ баг талбайдаа хүчирхэг Испанийг хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр Хорват 4 оноотой болж, Англитай тэнцэж ирлээ. Харин Испани 6 оноотой үлдлээ. Гэхдээ тэд хэсгийг тэргүүлж байгаа.

Тоглолтын 54 дэх минутад Крамарич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин хоёр минутын дараа Себальос хариуг нь барьсан. Гэвч Хорватаас Едвай 69 дэх минутад дахин тэргүүлэл авчирсан. Харин 78 дахь минутад Рамос торгуулийн цохилтоос дахиад тэнцүүлсэн. Гэсэн ч 90 дэх минутад өнөөх Едвай дахин нэгийг нэмж, багтаа ялалт авчирлаа.

Хоёр хоногийн дараа Английн шигшээ баг талбайдаа Хорватттай тоглоно. Энэ тоглолтод хэн хожсон нь хэсгээ тэргүүлэх боломжтой. Тэнцэж гэмээнэ Испани энэ хэсгийг тэргүүлсэн хэвээр үлдэнэ.