Уэйн Рүүни: Харри Кейн миний рекордыг эвдэнэ гэдэгт илтгэлтэй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Английн шигшээ баг талбайдаа АНУ-ыг  3:0-ээр буулгаж авсан тоглолтод алдарт довтлогч Уэйн Рүүни оролцлоо. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 53 гоол оруулсан амжилтаар бүх цаг үеийн мэргэн буучийн алдрыг хүртсэн билээ.

Тоглолтын өмнө шигшээ багийн хамтрагч Харри Кейн түүнд тусгай шагнал өгсөн юм.  Рүүни энэ үеэр “Надад болон миний гэр бүлд хамгийн гайхалтай мөч тохиож байна. Би энэ өдрийг маш удаан санаж явах болно. Тоглолт эхлэхээс өмнө Харри Кейнээс шагнал авч байгаадаа баяртай байна.

Би түүнд итгэдэг. Тэр миний рекордыг давж чадна. Тэр мөчийг би хүлээж байх болно” хэмээн ярьжээ. Харри Кейн одоогийн байдлаар Английн шигшээ багийн төлөө 19 гоол оруулаад байгаа билээ.