ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Хулгайч хулгайчаа шалгадаггүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гишүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Түр хороог байгуулах хэд хэдэн шалтгаан бий. “ЖДҮ-чин биш гишүүд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг шалгахаар Түр хороо байгууллаа.  УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар  нь албан тушаал болон эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд хариуцлага тооцохгүй байна. Асуудлыг Сангийн яам шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. “Хулгайч хулгайчаа шалгадаггүй” гэж мэргэн үг бий. Хулгайчдыг шалгах зорилгоор Түр хороо байгуулж байна. УИХ дахь манай намын нэр бүхий гишүүд мөн АН-д санал хүргүүлсэн. Дэмжинэ гэдгээ АН-ынхан илэрхийлсэн" гэсэн юм.