ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Казахстанд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг “хөнгөлнө”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-21

Казахстанд бага насны хүүхэд хүчиндсэн этгээдийг анх удаагаа химийн аргаар “хөнгөлөх”-өөр болжээ. Тодруулбал, тус улсын эрх баригчид дээрх заалтыг тусгасан шинэ хуулийг батласан бөгөөд ирэх саруудад хүчингийн гэмт хэрэгтнүүдэд шийтгэлийг ногдуулж эхлэх аж.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ жил 2000 тун тариа худалдан авахад зориулагдах 25 мянган ам.долларын санхүүжилтийг батласан байна.

Тус улсад өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 жилийн хорих ял ногдуулдаг байсан аж. Харин шинэ хууль батлагдсанаар цаашид хүчирхийлэгч этгээдүүдэд химийн тариа хийж бэлгийн дур хүслийг нь үгүй болгох шийтгэл ногдуулах нь. Мөн тарилгыг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн хяналт дор гэмт хэрэгтнүүдэд хэрэглэх гэнэ.