ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТӨБЗГ-ын даргаар Б.Энх-Амгаланг томилож магадгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-22

ТӨБЗГ-ын дараагийн даргаар Б.Энх-Амгалан гэж хүний нэр саарал ордноос дуулдаж эхэллээ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны дарга болон ахлах зөвлөхөөр нь ажилладаг аж. Өмнөх дарга Ц.Ням-Осорын хувьд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.