ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын дарга Ерөнхий сайдад өргөдлөө өгөхөөр явсан уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-23

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл хуралдаан өнөөдөр  17:00 цагт хүртэл хойшлов.

Хуралдааныг хийхийн өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн аж. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээллээр Хотын дарга С.Батболдыг Ерөнхий сайдад өргөдлөө өгөхөөр явсан гэх мэдээлэл байгаа юм.