ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн гишүүдээ “базаж” чадахгүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-23

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдээ “базаж” чадахгүй будилаж явна. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын үдээс хойших чуулганы өмнө МАН-ын бүлэг хуралдах ёстой байсан.

Хурлаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан боловч Засгийн газрын сайд нар хуралдаа суухгүй, ирц хүрэхгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэх ёстой.

Хууль эрх зүйн хувьд өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэхгүй бол ирэх онд Монгол Улс төсөвгүй, цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг өгч чадахгүйд хүрнэ гэдгийг зарим гишүүд сануулж байв.