ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-23

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал эхэллээ. Хуралдаанаар  2019 оны төсвийн хуульд  тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Тус бүлгийн хуралдаан үдээс өмнө товлогдсон байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй 32 гишүүн орж ирээгүй учир ирц бүрдээгүй юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд орж, уулзалт хийснээр хуралдааныг эхлүүлсэн байна.