ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тайванийн Ерөнхийлөгч намын даргын суудлаасаа огцорлоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-25

Тайваньд өчигдөр болж өндөрлөсөн орон нутгийн сонгуульд нам нь ялагдсаны дараа тус улсын Ерөнхийлөгч Цай Ингвэн хариуцлага хүлээж, намын даргын албан тушаалаасаа огцорчээ.

Ингэснээр Хятадын харьяанаас гарах асуудлыг хөндсөөр ирсэн тэрбээр дахин ерөнхийлөгчид нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болж ирэв. Цай Ингвэн хэвлэлийн бага хурлын үеэр эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам сонгуульд ялагдсаны бүх хариуцлагыг өөртөө хүлээж байна хэмээн онцолжээ.

Сонгуулийн дүнгээс үзвэл, АДН тухайлбал, хоёр гол тусгай засаг захиргаа болох Тайжун болон Гаосюн хотын захирагчийн суудлын төлөөх өрсөлдөөнд сөрөг хүчний Гоминьдан намд ялагджээ.