ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх замыг түр хаана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-28

Өнөөдөр баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр  хаахаар болжээ. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө болон Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг түр зогсоох юм байна. Энэ өдөр Тээврийн цагдаагийн алба хаагчид дүрэм суртачилж, хяналт тавьж ажиллах бөгөөд Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарласан тул дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Мөн энэ өдөр нэг цагт автозамын хөдөлгөөн түр зогсох үеэр ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, эмнэлгийн автомашинууд дуут дохиогоо хангинуулах юм  байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцож, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдадаа хүндэтгэлтэй хандахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Нээлтийн арга хэмжээ тун удахгүй болох гэж байна.