Неймар Лиг-1-ийн 32 тоглолтод 30 гоол оруулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-02

Францын лигийн 15 дугаар тойргийн хүрээнд “ПСЖ” клуб “Бордо”-гийн талбайд зочлон, 2:2-оор тэнцсэн билээ. Энэхүү тоглолтын 34 дэх минутад Неймар тооны харьцааг нээсэн. 

Ингэснээр тэрбээр лигийн 32 тоглолтод 30 гоол орууллаа.  Энэ нь Францын лигийн сүүлийн 45 жилийн хугацаанд байгаагүй хамгийн сайн үр дүн ажээ. Неймар энэ улиралд Францын лигт 12 тоглолтод оролцож, 11 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн байна.