ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

972 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА ГЭВ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-03

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын албаныхан өчигдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган, ашиглалтад оруулна хэмээн өнгөрсөн хугацаанд яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээж аваагүй байна.

“Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууцанд өрхүүдийг түрээсээр оруулахдаа өмнөх шигээ сугалаагаар хуваарилах уу, өөр журмаар шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно”гэжээ. Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн энэ үеэр 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байгааг хэлсэн байна. Тэрбээр мөн 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй, маргааш Засгийн газрын хуралдаанд санал оруулж танилцуулан, шийдвэр гаргана” гэжээ.