ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголын энхийг сахиулагчид орон нутгийн иргэдийн амийг аварчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-05

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймэрийн голомтод ажиллаж, унтраажээ. Тэд орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, гурван нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ Парианг суурингаас 8 км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, шуурхай ажиллан, яаралтай тусламж үзүүлж тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлж ажиллажээ.

Уг гал түймэр 500 метр өргөн, 10 километрийн урт газар орныг хамарсан байна.