ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-05

УИХ-ын даргын хуулийн зөвлөх Б.Гүнбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тухайн хэлэлцэж буй асуудалд эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаж болно. Өөрөөр хэлбэл, хурал даргалуулахгүй гэж санаагаа хэлж болно. Түүнээс нийтэд УИХ-ыг даргыг  чуулган удирдах эрхгүй гэж эсэргүүцэл зарлаж болохгүй. Учир нь Үндсэн хуульд УИХ-ын даргын бие хүндээр өвдсөн, өөр ажилд шилжсэн, нас барсан, хууль хяналтын байгууллагаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон  тохиолдолд дараагийн томилгоог хэлэлцэх ёстой. Түүнээс өөрөөр огцруулах үндэслэл байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.