ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жижиг “МАНАН”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-06

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан,  Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, чуулганы танхимын өмнө суулт зарлалаа.  Сүүлдээ Б.Энх-Амгалангаас бусад нь чуулганы танхимд орж, УИХ-ын даргын индэрийн өмнө зогсч, тэмцлээ үргэлжлүүлсэн юм.  Энэ үеэр Ж.Батзандан гишүүн “Том МАНАН-тай тэмцэж байна” хэмээн хашгирсан. Хариуд нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Та нар л харин “Жижиг МАНАН байна даа. Манантаж харагдаж байна” хэмээн ёвроод авна билээ.  

МАН-ын дотоод зодоон хэн нь МАНАН-д хамаарах эсэх нь мэдэгдэхээ больтлоо үргэлжилж байна.  Тэр дунд АН-ын гишүүн Ж.Батзандан хутгалдаж, “МАНАН-гийнхан нам харгалзахгүй нэгдэж байна. Тийм байхад шударга гишүүд нам харгалзахгүй тэмцэхэд яагаад болохгүй гэж” хэмээн хэлж, попорч байгаа.  Ж.Батзандан ч яахав хаана ч хийсч явж байж мэдэх хүн.  Гэтэл УИХ-ын гишүүн Л.Болд МАН-ынхны зодоонд хутгалдаж, бүр намаасаа гарна хэмээн мэдэгдсэн. Өчигдөр ч  МАН-ынхантай нэгдэж, УИХ-ын даргыг огцруулах тэмцэлд нэгдлээ.  

Хаанаас нь ч харсан “Жижиг МАНАН” л харагдаад байна. Гэхдээ тэмцэл нь зөв, үр дүн нь сайн бол дүүрч.  Гэтэл тэдний тэмцэл үр дүнгээ өгөх хүртэл УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдаж чадахгүйд хүрч, улсын ажил тэр чигтээ зогсох вий дээ.  М.Энхболд дарга өчигдөр албан тушаалаа өгөхгүй гэдгээ хэлсэн.  Гишүүдийн тэмцэл үр дүнд хүрэх ганц боломж байгаа. Өөрөөр нь өргөдөл өгүүлэх. УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөхгүй бол сонгууль болтол “Жижиг МАНАН” татсаар л байх болох нь. Хоёр МАНАН-гийн тэмцэлд монголчууд бага хохироосой.