“Реал Мадрид” 10-1-ээр хожиж, шөвгийн 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-06

Испанийн цомын тэмцээний 1/16 шигшээн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө “Реал Мадрид” клуб талбайдаа доод лигийн “Мелилья” багийг хүлээж авч, 6:1-ээр бутниргэлээ. Эхний тоглолтод Эзэн хааны баг 4:0-ээр хожсон.  Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:1-ээр “шүүрдэж,” шөвгийн 16-д үлдлээ.

Энэ тоглолтод “Реал”-аас Асенсио 33, 35 дахь минутад дубль хийж, тооны харьцааг нээсэн. Түүний араас Хавьер Санчес 39 дэх минутад нэгийг нэмсэн бол Иско 47, 83 дахь минутад дубльджээ. Үлдсэн нэг гоолыг Винисиус Жуниор 75 дахь минутад оруулжээ.  Зочин багаас нэр төрийн ганц гоолыг 81 дэх минутад Касми оруулсан байна.