ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуугаар гэрээсээ гарч, сураггүй болсон иргэнийг дахин хайж эхэлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-06

Энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 28 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гараад сураггүй болсон. Энэ тухай дуудлагын дагуу алба хаагч, ар гэрийнхэн нийлсэн 48 хүн өчигдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

“Эг” голын зүүн эрэг дагуу 25 цооног гарган хоёр удаа шумбалт хийж завиар таван км, явганаар  голын эрэг дагуу 11 км зайд эрэн хайх ажиллагааг хийжээ. Голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ хоёр см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байна. Өчигдрийн эрэл үр дүнд хүрээгүй тул түр зогсоож,  өнөөдөр өглөө дахин эхлүүлээд байгаа ажээ.