ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-08

Нийтийн эзэмшлийн талбайд болон сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд баригдах барилга, байгууламжийг хязгаарлах зорилгоор сургууль, цэцэрлэгийн талбайд хууль бусаар олгогдсон газруудыг хуулийн дагуу цуцалж, ногоон байгууламж, амралт зугаалга, спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилж байгаа юм.

Хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх хязгаарыг давсан нийслэлийн зургаан дүүргийн 111 байршил, 1044 га- талбайд газар олгохгүй аж. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх юм байна. Энэхүү шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт 36, Баянзүрх дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VI хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байгаа юм байна.