ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-тын дүн шууд гардаг болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-08

Боловсролын үнэлгээний төв ирэх оноос элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээ шууд мэдэх боломжтой шилэн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр 21 аймаг есөн дүүргийн элсэгчид шалгалт өгсөн даруйдаа дүнгээ  мэдэх боломж бүрдэх аж. Уг технологийн тусламжтайгаар тэрбум төгрөг иргэдийн халааснаас хэмнэх тооцоо бий гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэлсэн. Тэрбээр “Энэхүү технологийг нэвтрүүлэх туршилтыг өнгөрсөн жил Орхон, Ховд аймагт амжилттай туршиж, үр дүн нь маш сайн байсан. Өмнө нь шалгалтын материалыг бүх аймгаас таталт хийгээд засахад 14 хоног зарцуулдаг байсан. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн хүүхдүүд дүнгээ хүлээнэ гэдэг маш хүнд асуудал. Жилд 10 мянга орчим сурагч сумын төвөөсөө аймгийн төвд ирж шалгалт өгдөг. Шалгалтаа өгчихөөд буцаад сум руугаа яваад 14 хоногийн дараа дахин аймгийн төв орох шаардлагатай болдог.  Хамгийн гол нь  шалгуулагчийн чирэгдлийг багасгах, шударга зарчмыг тогтооход илүү түлхэц болох”  аж.