“Тоттенхэм” 16 тойрогт 36 оноо авч, хамгийн сайн амжилтаа үзүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-08

Английн премьер 16 дугаар тойргийн хүрээнд “Тоттенхэм” клуб “Лестер”-ийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авсан юм.  Ингэснээр 36 оноотой боллоо. 16 тойргийн дараах байдлаао 36 оноо авсан нь “Тоттенхэм”-ийн хамгийн сайн гараа болж байна.

Ялсан багт 1981 оноос эхэлж 3 оноо өгдөг болсон. Энэ системээр тооцвол “Тоттенхэм” 1956-1957 оны улиралд 37, 1960-1961 оны улиралд 46 оноо авч байсан юм.