ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буу гаргаж танхайрсан этгээдийг баривчилжээ 

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-09

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээлэл энэ сарын 8-ны өдрийн 05:50 цагт цагдаагийн байгууллагад иржээ.  Дуудлагын дагуу шалгахад,  тус зоогийн газар БЗД-2 хороонд оршин суух хаягтай “Э” /эр 40 настай/ согтуурсан үедээ хийн буу гаргаж, танхайрч байжээ. 
Цагдаагийн албан хаагчид очиход тэрбээр  тус хоолны газрын ажилтанууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоож,  ПБ-4-2 маркын хийн гар буу, 2ш сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.