ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянхошуу, МҮОНРТ орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-09

Өнөөдөр 08:00 цагийн байдлаар Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар их бохирдолтой байна. Тодруулбал, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс хамгийн их буюу 462-г зааж байгаа бол МҮОНРТ орчимд энэ үзүүлэлт 407 байгаа юм. Харин Амгалан – 222, Баруун 4 зам – 195, Нисэх- 174-ийг зааж бага бохирдолтой гэсэн хэмжээнд байна.

Өнөөдөр өглөөний байдлаар зөвхөн Бөхийн өргөө орчимд АЧИ 70-г зааж байгаа бөгөөд энэ нь агаар хэвийн гэсэн үзүүлэлт юм. Агаарын чанарын индекс 251-400 буюу дунд зэргийн бохирдолтой үед нийт хүн амын эрүүл мэндэд бага зэрэг сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарахыг зөвлөж байна.