ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өсвөр насны хөвгүүд иргэдийг залилж байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-09

Соошл орчинд буюу иргэдийн фэйсбүүкийг хакердаж, танил талаас нь их хэмжээний мөнгө зээлдэг цахим гэмт хэрэг олноор бүртгэгдэх болсон билээ. Тэгвэл энэ хэргийг өсвөр насны хүүхдүүд үйлддэг байсныг цагдаагийн албан хаагчид таван сарын хугацаанд мөрдсөний үр дүнд олж илрүүлжээ.

Өсвөр насны 10 хүүхэд энэ хэргийг үйлдэж байсан бөгөөд одоогийн байдлаар 70 сая төгрөгийг завшсан гэдгийг олж тогтоожээ.

ЕБС-ийн эдгээр сурагчид 40 гаруй иргэний мэдээллийг хакердаж, иргэдээс мөнгө завшсан нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.Тогтох