Пентек 17 тоглолтод 17 гоол оруулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-09

Италийн Сери А лигийн 15 дугаар тойргийн хүрээнд “Женоа” клуб талбайдаа “СПАЛ” багийг хүлээж авч, 1:1-ээр тэнцсэн билээ.

Энэ тоглолтын 38 дахь минутад “Женоа”-гийн довтлогч Кшиштоф Пентек торгуулийн цохилтоос нэг гоол оруулжээ.

Ингэснээр тэрбээр энэ улиралд “Женоа”-гийн төлөө 17 тоглолтод 17 гоол оруулжээ.  Польш довтлогч Италийн цомд 6 гоол оруулсан. Харин Сери А лигт 15 тоглолтод 11 гоол оруулаад байна.

Н.Пунцагболд