Н.Төгсцогт  нэгдүгээр сарын 26-нд Нью-Йоркт тулалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-09

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимпын наадам, Дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “KING TUG” Н.Төгсцогтын дараагийн тулааны тов тодорлоо.

Тэрбээр энэ удаад  WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан, одоо WBC-ийн чансаанд 57.2 кг жинд хоёрт бичигдэж буй Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдах юм.

 Тулаан 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йоркийн  17 мянган  хүний суудалтай алдарт "Barclays Center” ордонд болох ажээ.  Мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдан 10 удаа ялсан (9 КО) Н.Төгсцогтын  хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг нь байх нь тодорхой. Учир нь Төгсцогт-Маррерогийн "дуэль"-д хэн ялсан Дэлхийн аварга цол бүсийн төлөө тулалдах эрхтэй болох юм байна.


Н.Пунцагболд