ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-09

Хүний эрхийн Олон Улсын Өдрөөр буюу өнөөдөр  Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Тус бичигт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд хэрэгжилтийг ХЭҮК-ын Ажлын алба, МЭХ хариуцан тусгай төлөвлөгөөг жил бүр гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Өнөөдөр охид, манай нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн зөрчил тулгамдсан асуудлын нэг болоод байгаа нь нууц биш юм. 2018 онд ХЭҮК-оос өсвөр насны охид болон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр судалгаа хийж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажиллагааг явуулж байна.

Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажлуудыг хийж байна. 94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулснаар зорилтот бүлэгт хүрч ажиллахад дөхөм болно гэж найдаж байна хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Санамж бичиг байгуулах үеэр онцлон тэмдэглэлээ