ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-10

Өнгөрөгч сард болсон G20-ын уулзалтын үеэр БНХАУ, АНУ-ын удирдагч нар Оюуны өмчийн талаар санал тохиролцож, улмаар Хятад улс тохиролцооны хүрээнд хуулиа чангатгасан билээ. Энэ нь БНХАУ, АНУ-ын худалдааны зөрчлийг арилгахад чухал ач холбогдолтой юм. 

Хятадын эдийн засаг, хууль зүйн Жүннань сургуулийн оюуны өмчийн судалгааны төвийн эрхлэгч, профессор Ү Ханьдүн "Оюуны өмчийг хамгаалах нь Хятадын инновацын хөгжлийн чухал шаардлага юм" гэж байв. 

Харин саяхан Өвөрмонголын "Эгшиг" аппликейшн нь оюуны өмч хулгайлсан гэж үзэн Хятадын Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоосон байна. 

"Эгшиг" аппликейшн нь 2012 оноос хойш Монгол улсын уран бүтээлчдийн уран бүтээлүүдийг зөвшөөрөлгүй хулгайгаар хэрэглэж байжээ. 

Хятадын олон нийтийн сүлжээгээр "Эгшиг" аппликейшн хаагдсан талаар мэдээлэл шуугиан  дэгдээж эрчимтэй тараад байгаа юм.