ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрх зүйн цахим сургалт орон даяар явагдана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-12

Хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлахад ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи олон жил анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг хууль эрх зүйн зарим асуудлыг шийдэхэд тус дэм болох зорилгоор дээрх байгууллагууд 2019 оны эхнээс “Эрх зүйн цахим сургалт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний цуврал хичээлийг эрүүгийн болон захиргааны эрх зүйн агуулгаар дадлага туршлагатай хуульч нар бэлтгэж хүргэнэ. Тус сургалтыг олон нийтийн цахим сүлжээгээр үнэ төлбөргүй явуулах тул сургалтын агуулгын талаар, мөн эрх зүйн сонирхож буй бусад сэдвээр иргэд, байгууллагууд холбогдох саналаа [email protected] болон https://m.facebook.com/HSFMongolia цахим хаягаар ирүүлэх боломжтой юм.