"Монгол гэр" баримтат кино олон улсын наадамд тэргүүллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-12

Монголын найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино Олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарчээ. 

Жил бүр зохион байгуулдаг Олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах наадам саяхан БНСУ-д зохион байгуулагдсан юм. Тус наадамд 130 гаруй өөрсдийн гэсэн онцлогтой бүтээл өрсөлдсөн бөгөөд "Монгол гэр" кино шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдгээр шалгарчээ. 

 Кино наадмын шүүгчээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон аж. Тэд “Монгол гэр” киног үзээд Монголын онгон дагшин, үзэсгэлэн бүрдсэн нутагт очсон мэт сэтгэгдэл бүрдсэн хэмээжээ. 

Монгол гэрээр дамжуулж монголчуудын ахуй, аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авсан байна.