ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хойд туйлд аялах эрхийн төлөө монгол залуу өрсөлдөж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-12

Дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилж, Эх орныхоо болон байгаль дэлхийгээ хамгаалахад уриалдаг Энхсайханы Энхсаруул энэ жил Хойд туйлын эрс хүйтэнд 300 км газар нохой чаргаар туулах Шведийн “Fjallraven polar 2019” олон улсын уралдаанд оролцохоор өрсөлдөж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү аялалд оролцох нэг оролцогчийг онлайнаар шалгаруулж сонгодог болсон билээ.

Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаа бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй  Эстони улсын оролцогч бүсгүй юм. Эстони улсын ард иргэд, төр засаг өөрийн улсын оролцогч бүсгүйг дэмжиж байгаа юм байна. Санал хураалт өнөөдөр 16.00 цагаас дуусах тул та доорх линкээр орж саналаа өгөөрэй.

https://polar.fjallraven.com/contestant/?id=5383&backpage=1&order=popular

Энэхүү тэмцээнд урьд нь “цэнхэр үст” Цэрэн нийт Монголчуудынхаа саналаар ялан тус уралдаанд оролцох эрхийг авч байсан билээ. Тус уралдаанд 60 гаруй орны 1000 гаруй оролцогч өрсөлдөж байгаа байгаа юм байна.