ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн ойр орчимд жимсний мод тарина

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-12

БНСУ-ын гурван аж ахуйн нэгж Монголд ойжуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Монголд цөлжилт эрчимтэй явагдаж байгаагаас “Шар шороон шуурга” гэж нэрлэгдсэн нарийн тоосон шуурга Солонгосын хойгт хүрч очиж байгаа. Үүний эсрэг орон нутгийн банк, ТББ-ууд хамтран тэмцэхээр шийдэж, Монголд ойжуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.  Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, БНСУ-ын KB Kookmin Bank, Сөүлд байрлаж үйл ажиллагаа явуулдаг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилготой ТББ, KOICA уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд хамтрах гурвалсан гэрээ байгуулсан байна. Цөлжилттэй тэмдэг Ногоон Ази байгууллага KOICA-д санал тавьж зөвшөөрүүлсний үндсэн дээр дээрх гэрээ байгуулагджээ.

Гэрээний хүрээнд БНСУ-ын гурван аж ахуйн нэгж 2019 оноос эхлэн таван жилийн хугацаанд Улаанбаатар орчимд 100 000 жимсний бут суулгах юм байна. Зөвхөн жимсний мод суулгаад зогсохгүй, суулгац, үрсэлгээ ургуулах аргыг зааж өгснөөр орон нутгийн 600 иргэний орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.