ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнөөдрийн чуулганы хуралдааныг Л.Энх-Амгалан даргална

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой боловч ирц бүрдээгүй байна. Одоогоор чуулганы хуралд оролцох ёстой 75 гишүүнээс 24 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирээд байна. Үүнээс Ерөнхий сайдын Японд хийж байгаа айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын найман гишүүн багтсан байгаа аж. Харин дөрвөн гишүүн чөлөө авчээ.

Өнөөдрийн  чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан даргалан явуулахаар болсон байна. Дэд даргын зүгээс гишүүдийг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг сануулж байна.