ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг сонинууд илүү хөндөж байна гэв

O.Admin
2018-12-13

Хэвлэлийн хүрээлэнгээс “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал”-ыг тодруулах зорилгоор агуулгын судалгааг энэ оны гуравдугаар улиралд хийж, үр дүнг нь өнөөдөр танилцууллаа. Судалгааны хүрээнд 2018 оны эхний хагас жилд найман мэдээллийн хэрэгслээр цацагдсан жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой 81 мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь өдөр тутмын сонинуудад нийтлэгсэн байсан аж. Үүнд үндэслэн жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг өдөр тутмын сонинууд бусад мэдээллийн хэрэгслээс илүү анхаарал хандуулж байна гэж дүгнэжээ. Судалгааны дүнгээс харахад жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хөндөхдөө мэдээний төрөл зүйлийн хамгийн их ашигладаг байна. Ингэхдээ бэлгийн болон бие мах бодын хүчирхийллийн тухай илүү их хөндөж буй бол сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн тухай тэр бүр бичиж, нийтлэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.